Tuesday, September 11, 2007

9/11...

Тэр өдрийн өглөө тэнгэр цэв цэлмэг, нар ээгээд л, намрын налгар өдрүүдийн эхлэл байсан юмсан. Өглөө босч цайгаа уугаад гарахын тэндээр, байрны эзэн авгай, нааш ир дээ энд аюултай осол болжээ гэв. Очоод харвал онгоц дэлхийн худалдааны төвийг мөргөчихлөө гэж гарч байх юм. Яг тэр үед хэнд ч тодорхой мэдээлэл байгаагүй, ээ золгүй осол болж дээ гэж бодоод ажилдаа гарч явлаа. Ажил дээрээ ирэхэд хүмүүс террорист энэ тэр гээд л яриад байх, би арай ч үгүй байлгүй гэсэн юм бодоод өрөөндөө ортол, нээрээ аймшигтай юм болсоныг ажлынхан маань дуулгаж билээ. Тэрхэн үед надад үнэхээр хэлэх үг олдоогүй гайхаж зогстол манай дарга "Яг одоо ээж, аав уруугаа утастаад чи аюулгүй газар байгаа гэдэгээ мэдэгд. Хэрвээ тэд нар зурагт чамайг ярихаас өмнө үзвэл санаа нь зовоод хэцүүднэ шүү дээ. Албаны утсаараа одоо ярь" гэхэд нь л нэг юм сэхээ авсан юмсан. Нээрээ бас сүрхий хүн шүү, надад бол тийм юм бодогдохгүй л байгаа юм чинь. Бод л доо, монголд байгаа хэзээ ч Нью Иоркт ирж байгаагүй хүн ийм аймшигтай юм дуулаад тэнд байгаа үр хүүхэддээ санаа нь зоволгүй яахав. Тэгээд л залгалаа, утас таг. Гар утас таг, ганцхан радио л ажиллаж байсан юм байна. Хэдэн цаг өнгөртөл нэг юм утас ажилд орж гэр лүүгээ ярьж билээ. Манайхан харин үзэж амжаагүй унтаж байсан юмдаг.
Манай ажлын цонхоор хоёр өндөр харагддаг байж билээ. Тэр өдөржингөө утаа тэндээс уугьсаар тоос манаруулан хоёр өндрийг нурахад бид бүгдээрээ цонхоороо нулимсаа арчин, чив чимээгүй харж зогссонсон.
Энэ бол үнэхээр аймаар, үгээр хэлэхийн аргагүй муухай хэрэг л дээ. Гэхдээ надад хүмүүс энд эндсэн 3000 хүний төлөө ингэж удаан гашуудаж, дурсаж, улс төржиж, хэрэлдэж, шүүмжилж, уйлж байгаа мөртлөө Иракийн дайнд өнгөрсөн 100 мянган энгийн иргэдийн тухай бараг л дурсахгүй байгаа нь шударга биш санагддаг. Тэнд байгаа, энд байгаа хүмүүсийн амь өөр үнэ цэнэтэй гэж үү? Миний хувь ямар ч хүний амь, хүний л амь болохоор хаана ч байсан эрхэмээс эрхэм л гэж боддог.

7 comments:

ZAYA said...

Хүүе чи чинь тэр аймшигт осолтой тийм ойрхон байсийм уу? Эх нутгийн чинь тэнгэр чамайг харжээ. Залуу хүн азтай байдаг гэсэн.

peakfinder said...

Zayad>> neg ih oirhon bish l dee. gehdee NY tegshhen gazar bairladag bolohoor gaigui ondor baishingaas bol holiin baraa sain haragddag yumaa.

Javkhlan said...

Харин тиймээ Иракт олон хүн үхэж байхад хэн ч юу ч хэлэхгүй мөртөө хэдэн Солонгос барьцаалагдахд бөөн болох нь шудрага биш л дээ. Саяхан зурагтаар Рембо гээд дээр үеийн кино гарч байв. Тэр нь Орос, Афканы дайны тухай гардаг анги нь байсан. Тэгээд Оросууд Афканы энгийн иргэдийг олноор нь хядаж байгаа тухай гардаг. Тэгтэл Америкууд өөрсдөө Афканистаныг яасан билээ? Одоо Иракт юу болж байгаа билээ? Энэ бол 2001 оны 9 сарын 11нээс хойш болсон 2 дайн. Энэ 2 дайнд хэдэн энгийн иргэд үхсэн бол?

БумЭрдэнэ said...

Бодох л ёстой зүйл. хамгийн гол нь юуны төлөө яах гэж гэдэгт л байдаг байх. Том улсуудын хэрэг том байдаг бололтой. Манайх ч гэсэн өөртөө таарсан хэцүү бэрхтэй л орон. яаж хэдүүлээ нэг цаашаа алхана даа.

peakfinder said...

Javkhlan: neeree utga uchirgui dain gej bas baih yumaa. Afganistaniig sain medehgui harin Irakt 100 garui myangen hun uhsen gedeg yumaa. tomchuud n' ch yahav boon uchir shaltgaan toochood dain eheldeg, tiishee tegehed gem zemgui zaluuchuud l yavj amiaraa denchn taviad baidag n' tiim. yuroosoo l shudarga bish yumaa. Bumaa ahad: harin tiimee yunii toloo yah gej gedeg chuhal asuult bainaa. tom ulsuud baga ulsiig deerelhej baigaag harahaar yag l hun muutai hunii aranshin haragdaad baidag yum. Manaihand hiij bodoh yum zondoo baina daa.

Orj irj setgegdlee uldeesen buh hund mash ih bayarlalaa.

eebee said...

Saihan eregtsyyleg boljee.

peakfinder said...

eebee: manaihaar zochilsond talarhav