Friday, September 14, 2007

Mongolian Folktales


Монгол ардын аман зохиолыг эмхэтгэсэн ийм ном олоод их л олзуурхлаа. Герман улсаас монголд сууж байсан элчин сайдын америк эхнэр Хиллари Роу Мэттэрних (сонсголоороо галиглав), Пүрэвийн Хорлоо гуайтай хамтарч эмхэтгэж орчуулаад 96 онд хэвлэгдсэн юм байна. Чимэглэлийг Норовсамбуугийн Баатарцог гэдэг хүн хайчилбараар хийсэн нь их аятайхан болж гэж санагдсан.
Олзуурхсаны учир гэвэл энд өсч торниж байгаа, англиар хэлд орж байгаа үрсэд бас монгол үлгэртэй танилцах нэг суваг нээгдэв үү гэж. Эсвэл шинээр англи хэл сурч байгаа хүүхдүүдэд бас мэддэг үлгэрээ уншвал хэл сурахад дөхөмтэй байж магадгүй юмаа. За тэгээд багадаа уншиж сонсож өссөн Эрхий мэргэн, Өвгөн арслан хоёр, Эвтэй дөрвөн амьтан, Туулай яагаад сэтэрхий уруултай болсон бэ, Заан хулгана хоёр гээд 24 үлгэр домог орсон байна. Нээрээ бас заримыг нь мартсан байснаа сэргээж саналаа.

6 comments:

misty said...

Үнэхээр хэрэгтэй зүйл гаргасан байна ш дээ. За ашгүй дээ. Бас сүүлийн үеийн хөөрхөн хөөрхөн монгол Чихгис хааны комиксыг гадаад байгаа хүүхдүүд мань үзвэл уг нь их л хэрэгтэй санагдаад л байна.

peakfinder said...

Harin heleed yah ve. Manaihaar zochilsond ih bayarlasan shuu.

sanakae said...

Хайчилбар нь гоё санагдлаа. Бага байхад бас нэг иймэрхүү туульсуудтай ном байдаг байсан. Ээж аав хоёроор уншуулаад л байдаг байж билээ.

peakfinder said...

sanakae>> Haichilbar n' hachin goyo. Bur ulger bolgond n' haichilbar hiisen baina lee.

Destiny said...

Peak, ene nomiig haanaas avch boloh ve?

peakfinder said...

destiny >> nomiig amazon.com oos avsan sh dee.