Monday, September 10, 2007

Flatiron building


Зураг дээрх байшин бол Нью Йоркийн хамгийн алдартай бас хуучны барилгуудын нэг. Нэрийг нь үгчилж орчуулбал "хавтгай индүү" гэх юм уу даа. Хэлбэрийг нь тодоpхойлж ингэж нэрлэсэн гэнэ. Харин албан ёсны нэр нь бол "Fuller building" гэхдээ энэ нэрээр нь мэдэх хүн цөөхөн байхаа.
Индүүн байшин маань 1902 онд баригджээ. Европынхонд бол залуухан сонсогдох байх, гэхдээ Америкдаа бол хуучинд орно л доо. Архитекторч нь Даниел Бурнхам, Жон Уэллборн Рүүт гэдэг хүмүүс байж. Бас "Beaux-Art" стилийн барилга, 87 метр өндөр, 22 давхар гэнэ. Индүүний үзүүр хамгийн нарийн хэсэгтээ хоёрхон метрийн өргөн гэнэлээ шүү.
Анх харахад их сонин барилга санагдсан юм. Ирсэн зочин болгоноо аваачиж үзүүлдэг заншилтай болоод овоо удаж байнаа. Үзэхийг хүсвэл Манхаттэнд 23-р гудамж, 5-р өргөн чөлөөний уулзвар дээр байдаг юм шүү.

3 comments:

byambaa said...

neeree l induu shig barilga bna sh dee.

БумЭрдэнэ said...

Саяхан өнгөрсөн сард манайхан уг нь амралт маягийн юм аваад гэрээрээ DC,New York явсаншдээ. Тэгэхэд чамайг мэддэг байсан бол их тухтай явах байж, цаг бидэнд байсан даанч таних мэдэх хүнгүй тэгээд олуулаа тул ороод л гарсан Нөгөө нэг шөнийн гудмаар нь ороод л эрх чөлөөний хөшөө дээр очоод л гарсан DC-д харин хэд хоносон

peakfinder said...

Byambaa >> neeree yag induu, induu. hajuud n' ochihoor bur sonin shuu.
БумЭрдэнэ >> Daraa naashaa zuglevel nadad heleed, manaid ireerei. New Yorkiig uzehed bas cag zav ih orno shuu.