Sunday, September 16, 2007

Хариу

Амласан ёсоор тааврын хариуг оруулж байна. Энэ бол буу юмаа.

Хээмсүүхэн биетэй гэж бууны хэлбэрийг дүрсэлжээ (Хээмсүүхэн гэж яг юу гэсэн үг болохыг олсонгүй. Мэддэг хүн байвал хэлж өгнө үү?)
Хэсэг бараан адуу гэж сумыг хэлжээ.
Зарах сайн хүү нь буудаж байгаа хүн гэнэ.
Зандрах сайн дуу нь буудахад гардаг чимээг хэлжээ.

Ямар ч гэсэн таах гэж оролдож сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд маш их баярлалаа. Анхны удаа болохоор бас шагнал энэ тэрийг дутуу бодсон байна. Дараа нь бас арай хялбар оньсого оруулъя, шагнал энэ тэрийг ч бас сайн бодолцъё. Та нар ч гэсэн цааш үр хүүхэд найз нөхөддөө энэ оньсогыг таалгаарай.

2 comments:

Зүүдний тэмдэглэл said...

Айхтар оньсого байна шүү. Шагналтай гэхээр нь бас шагнал хүртчих санаатай оролдоод дийлээгүй юм. Ер нь манай хөгшчүүлийн ухаан санаа нь юутай саруулхан байжив, ардын маань билэг ухаан арвин даа, арвин.
Тэр "Хээмсүүхэн" гэж миний багад их гоолиг ч юм шиг, бургасан саваа шиг туяхан хирнээ эрх танилдуу хүнийг хэлдэг байсан санагдах юм. Их дээр, нөгөө Конфи хүүгийн хэлдэгээр Эмгэн шулмасыг бараг охин байх цагын юм учир би ч бас мартах шахсан байна шүү, хэ хэ

peakfinder said...

Yamar sain yum be? Bi bas tiimerhuu ug baih gej bodoj baisan bolovch yag iim tailbar sonsoj baigaagui yumaa. Komment uldeesend mash ih bayarlasan shuu.