Tuesday, May 20, 2008

Хуучин танил

Гурван жил уулзаагүй хуучин танилтайгаа өнөөдөр таарч баахан хуучлав. Надтай насаар ойролцоо ч ирландын нэгэн их сургуульд астрофизикийн профессор тэрээр сонин намтар түүхтэй, ховорхон таарах хошин шогийн нарийн мэдрэмжтэй, жижиг сажиг юмыг ч алдалгүй анзаарч, амьдралыг аль болох сайхан талаас нь харах гэж хичээдэг бөөн энерги болсон залуу л даа. Ажлаасаа жилийн чөлөө (sabbatical) авч хагас жил хэртэй манай лабораторид биологийн салбарт хүч үзэхээр ирэхэд нь таарч танилцсан юм. Сониуч түүнд ярихгүй сэдэв гэж байдаггүй, хаанаас ирсэн хэнтэй ч хэдэн цагаар сонирхолтой яриа өрнүүлж чаддагсан.
Пуэртo Рико д байх том дурангаар тэнгэр дурандаад замаараа Нью Иоркоор дайрч та хэдийн мэнд мэдэх гээд ирлээ гэх. Гурван жилийн дотор бүл нэмж аав болж. Долгиотой шар үстэй эгдүүтэй муухай амьтны зураг үзүүлж байна. "Хүмүүс охин чинь чамтай адилхан гэхдээ чамаас хавьгүй хөөрхөн гэдэг" хэмээн хошигнов. Гэхдээ гэдэг муухай үг шүү гэнэ. Тэдний охин манай багаас хоёр гурван сар дүү аж. Мэдээж ярианы голлох сэдэв жижиг охидууд. Тэд хэр өсч, элдэв ааш сурч байгаа гээд юуг эс ярихав. Хаа газрын хүүхдүүд хоорондоо ямар адилхан байдгийг гайхах шив.
Түүний эхнэр нь яруу найрагч, бичдэг шүлэг шигээ ялдамхан эмэгтэй бий. Саяхан анхны цомгоо хэвлүүлсэн гэнэ, интэрнэтээс хайж ганц хоёр шүлгийг нь уншлаа. Ямар ч гэсэн сайхан сэтгэгдэл үлдээсэн танилуудаа сайн сайхан явааг дуулаад сэтгэл сэргэж, ажилдаа урамтай орлоо.
Явахын тэнд танил маань "Би оюутнууддаа бичсэн диссэртацийг чинь хамгаалчихсаны дараа хэн ч уншихгүй, тэгэхээр урлагийн бүтээл хийж байгаа юм шиг битгий их цаг үрээрэй. Хамгийн гол нь хамгаалаад авбал казинод орох эрхээ авлаа гэсэн үг гэж хэлдэг. Тэр үгээ ч гэсэн чамд хэлмээр байна." гэсэн юм. Сүрхий зүйрлэсэн санагдав. Нээрээ л цол хамгаалаад ямар газар очихыг ямар нэг хэмжээгээр аз мэднэ. Аз таарвал цаашдаа бүх юм сайхан дардан замаар яваад хүссэндээ хүрчихнэ. Харин тийм аз тохиохгүй бол суурин дээрээ дэвхэрсээр он жилийг элээх болдог. Нээрээ казинод тоглох эрхээ авчихвал ч...

7 comments:

Дeстини said...

Эрч хүч, энерги цацруулсан хүн ороод гарчээ. Нээрээ тийм, юмны дандаа сайхан талаас хардаг, сайхныг олоод заавал хэлдэг, эерэг энергитэй, хажууд нь байгаад баймаар хүмүүс байдаг шүү. Эгэл өдрөө сайхан эхэлжээ. Багынхаа шинэ зураг явуулаарай, өө, ахыг гомдоох нь, хоёулангийнх нь.

ZAYA said...
This comment has been removed by the author.
ZAYA said...

Казино тоглох эрхээ, ямар гоё хэлсэн юм бэ? тээ.
За амжилт хүсье. Нохойн дуу ойртжээ хө.

Tuvshin said...

Casino togloh erhee avahad heden jil zartsuulj baina?

bum said...

hicheegeerei. Chinii helnii chadvariig bishirseer baigaa shuu

peakfinder said...

дeстини >>Neg hesegtee l setgel sergechihdeg shuu. Zavgui geed huuhduudiinhee zurgiig avalgui udjee. Avaad yavuulaya. Manai hoyor huuhed havriin nogoo shig hoyulaa ih ondor bolj bainaa.
zaya, bum >> mash ih bayarlalaa.
tuvshin >> kazino togloh erh avah geed zurgaan jil zutgej baina daa. aimaar baigaa biz?

Tsoomii said...

saihan bichleg unshlaa, naiz nuhdiinhuu sain saihan yavaag harah sonsoh gedeg neeree uramtai shuu tee