Friday, May 9, 2008

Getting the big picture


Цагаа үрэн компьютэрийн өмнө суувч гараас юу ч гарахгүй юмаа. Угаасаа жижиг сажиг юмаар оролдох дуртай хүний асуудал юм уу, хэн мэдэх вэ. Энд "getting the big picture" гэсэн хэлллэг бий. Алив асуудлыг холоос харж, уялдаа холбоог тайлах гэсэн утгатай юм уу даа. Миний хувьд хамаг юмаа нүүрэндээ тулгачихаад нөгөө "big picture" гэгчээ олж хараагүй л явна. Энд тэнд ажлаа тайлагнахаар "So, what is the big picture?" гэсэн асуулт их гарна. Яг тэрхэн үед олон бодол толгойд зэрэг эргэлдээд хүн авчихмаар хариу өгч чаддаггүй юм. Санаа оноогоо бичсэн томоос том цаас дэлгэчихээд уулан дээрээс харвал харагдах юм болов уу?
Ингэхэд гэрээс гарч, нар харалгүй хэд ч хоносон юм. Ажлын ширээгээр дүүрэн, ширээ тойроод шалаар нэг цаас тарчихсан. Яг хэрэг болох нэг нь олдохгүй яасан ч хэцүү юм бэ дээ? Дөрвөн хананд хашигдаад арга тасрахаараа өөр мэргэжил сонгодог ч байж уу гэсэн юм бодогдоод л. Өглөө есөөс тав хүртэл ажлаа хийчихээд, санаж бодох юмгүй явдаг бол ч гээд зарим хүмүүст атаархасхийгээд л.
Хясаж байгаа юм шиг өдөр хоногийн хурдан өнгөрөхийг яана. Бодоод байсан сайн ажилтан, сайн ээж, сайн эхнэрийн аль нь ч биш, толинд харахаас аймаар хүн болчихсон байдаг. Үс гэзэг, нүүр амаа хамгийн сүүлд хэзээ янзалсанаа ч санахгүй, орон гаран байдалтай хүн байна даа. Эртээд хогоо асгаж байгаа нь энэ гээд охиныхоо ууттай гуталнуудыг хогонд хийчихсэн байна лээ. Toaster ээ цэвэрлэж байна гээд бариулыг нь хогны саванд унагаачихаад бас л анзаараагүй. Түүнээс хойш хашраад хогоо хаяхаасаа өмнө дахин дахин шалгадаг болсон. Юмаа угаасан чинь бас нэг оймсоо угаалгын машинд үлдээчихсэн бололтой. Тэр дороо очсон өөр хүн тэр машинд юм угаагаад эхэлчихсэн шалгах арга байсангүй. Ерөөсөө гэрийн ажилд оролцохоо түр больё гэж шийдээд байгаа. Бүтэлгүй гэж, бушуухан ажлаа дуусгаад том хүн болох юмсан.
Хамт ажилладаг найз бүсгүй гэрлэх гээд парти зохион байгуул гэсэн тушаал ирээд байх юм. Яг одоо чадахгүй гэчихвэл муу найз болчих гээд яадаг ч юм билээ. Монголд бол юу байхав, тийм ч түвэгтэй биш. Энд болохоор ирэх хүмүүсийн жагсаалт гаргана, бүгдэд нь эмайл бичнэ, бүх хүнд тохирсон өдөр цаг тогтооно. Цагаа товлочихоод хэн ямар хоол хийж авчирахыг зохицуулна, бэлэг сэлтээ тохирно, ширээгээ засна, найрын эздийг сэжиг авахуулахгүй ирүүлэх арга сүвэгчилнэ гээд тоочоод байвал лав долоо хоногийн ажил л даа. Манай тэнхимд байгаад явчихсан нарийн бичиг хүүхнийг энэ өдрүүдэд тун их үгүйлж байнаа. Тэр парти зохион байгуулах хоббитой болохоор сайн дураараа бүгдийг зохицуулчихдагсан. Тэгээд зогсохгүй зохион байгуулсан парти болгон сэдэвтэй түүндээ зориулсан дэкор бас хийчихнэ. Найзын хувьд сайхан баярлуулах хүсэл байвч цаг хугацааны хувьд үнэхээр хэцүү үеэр таарчих юмаа.
Найз гэснээс санаж бодох юмгүй найз бүсгүйчүүдтэйгээ хууч хөөрч, аяга ёроолдоогүй хэчнээн ч удчихсан юм бүү мэд. Хамгийн сүүлд Дэстини бүсгүйг өвөл айлчлахад гэх гэсэн чинь бас л цаг давчуу гээд тухтай хэдэн үг сольж амжаагүй явуулчихсан байна лээ.
За даа нэг иймэрхүү барзгар өдрүүд л намайг тойрон үргэлжилж байна даа. Нэг өдөр энэ бүхэн дуусаад цээж дүүрэн амьсгаа авч, юу дуртайгаа хийх юмсан.

12 comments:

бж said...

Hehe, zavgui l baina uu? Duusnaa duusna, udahgui duusna. Tegeed neg saihan amisgaa avaad gegeen duree haruulj uzeerei.
Neeree hamag yumaa neg udur tag martchihaj baigaad salam party-daarai. Stress chini saihan tailagdana daa.
Hehe, ter laundry-n uruund yumaa orhidog chini ue ue tohiolddog yum oo. Az taarval baij l bna. Azgui udur bol dashiin shog, shuud l tegeed martchihdagiim doo.
Ohiniihoo gutliig hayaad balrah duhjee. Unshaad baahan ineelee. Neg udaa bas jims tseverledeg jijig hutgaa haigaad oldohgui bolohoor ni hogiin savaa shalgasan chini baij baisan. Urid ni tseverlej idsen jimsnii halistaigaa hamt l chuluudchihsan bololtoi...
Za tegeed amjilt huseye.

A.Амарсайхан said...

Завгүй байх тусмаа их юм амжуулдаг шүү дээ. Завтай болчихоор шал дэмий. Улам л назгайраад, ааг зоог гээд ажил амждаггүй юм аа.

ganga said...

Chi ajildaa yag orchihson baina sht. Jinhene ajil heregch emegtein dur zurag bna daa. Amjilt.

БЭ said...

naad baidal ch ih tanil sonsogdoj baina. tun udahgui buh yumaa duusgachihaad ergeed harhaar ih saihaan. yu gedeg bilee, zorilgo chuhal bish zorilgod hureh zamnal n chuhal gedeg shig. muu eej, muu hani, muu ajiltan bish ee, mon baisan bol odoo ingeed suuj baihgui n oilgomjtoi. ajaa ajaa amjilt!

Barimalch said...

Central parkaar 3 tsag zugaalaad amraad uz tegvel neuronuud chine sergeeltend orchij tun magadgui l yum.

Дeстини said...

Амьдрал урсан давхисаар, хааяа нэг саатан зогсож, эргэн тойрноо ажин сайн харахгүй бол олон юмнаас хоцорч орхино шүү гэж нэгэн киноны үг санаанд орчихлоо. Ажлаа бичихийн хувьд бол энэ бараг монгол зан байх аа даа. Бичиг цаасны ажлаас салж, ард нь гартал ОДОО ЯАНАА гэсэн адгуу бодол салахгүй мөн их зовоож билээ. Өвлийн хувьд бод чи ажлаасаа чөлөө аван, цөөн хоног ч гэсэн танайд сайхан эрхэлж авч билээ. Дандаа монголоор яриад л аймаар гоё. Энд бол монголоор ярьсан ч хариу нь ихэнхдээ хазгай хэлээр ирэх юм байна шүү дээ. Найзынхаа партийг сайхан зохион байгуулаарай, ямар олон удаа хуримлах биш.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Яг ийм үе дээрээ л сайхан байдаг шиг байгаа юм Ажлын ард гарчихаар нэг хэсэг сайхан юм шиг хэрнээ буцаад л гуних гэх юм уу эсвэл хоосон юм шиг оргиод байх чинь л харин төвөгтэй эдээ

peakfinder said...

ганаа_бж >> Bayarlalaa Ganaa. Ohiniihoo gutalnuudiig dahin avch tolj ogson. Yum bolgoniig ajlaa duusahaaraa gej hoish n' taviad l baigaa. yag duussan bas baahan yum ovoorood dahiad zavgui carailah yum bolov uu, tee?
a.амарсайхан >> Ter ch bas tiim shuu. Gehdee bas zugeer suumaar sanagdaad bolohgui yumaa.
ganga >> Yag id bucalj baina daa. Ajil heregch baih chin' hecuu yumaa.
болжгоно >> Neeree bi gancaaraa bish surguuli soyoloo duurgej baigaa uls bugd iim baidag baih daa. Ug n' ch ene davaag davchihval dahij surguulid surna gehgui amar boloh yum shig sanagdaad baigaa, gehdee duuschihaad dahiad neg iim yum geed yavj baihaas bucahgui l nohor shuu bi.
barimalch >> Manai har hun bas tegeed l baih yum. Garch gui tolgoi chin' sergen geed l.
дeстини >> heleed yu geh ve. dandaa l neg yumand hoogdson ayatai baih yumaa. duusaad daraa n' haana ajillah ve geed l oor torliin problem garch irne dee.
бумэрдэнэ >> Yag unendee saihniig olj haraagui l yavna. Duussan hoinoo medreh yum bailgui. Cagt havchigdsan ch olon shine yum medej surah neg talaaraa zugeer l yum. Buh yumiig cag cagt n' hiigeed yavsan bol ingej sandrahgui ch baisan yum uu hen medeh ve.

Anonymous said...

ажилд дарагдах сайхан шүү дээ. Миний хувьд одоо голдуу л юу ч хийхгүй байх гээд, үнэндээ л ажил ихтэй бол сайхан байдагв

ZAYA said...

Нэгээс нөгөөрүү үргэлж яараад л... Завгүй байх сайхан. Би харин сүүлийн үед завтай болчихоод байх шиг байнаа.

Chandmani said...

"ерөнхий байдал"

Anonymous said...

Well said.