Tuesday, September 4, 2007

Манай цонхоор...

Суух нь сууж
Зогсох нь зогсож
Суниасан гудамж
Харах нь харна.
Толя хүү дуу аялж
Томоотой Борис дуугүй сууна.
Хөлөө Николай унжуулаад
Хөдөлгөж савлаж тоглоно.

Танай цонхоор зөвхөн
Тал гудамж л харагдах юм.
Манай цонхоор тэгэхэд
Улаан талбай маш сайхан харагддаг юм.

гээд С. Маршакийн шүлэг багадаа цээжилж байсан санагдчихлаа. "Танайхаар сонин юутай вэ?" гэдэг ном байсан юмдаг.
Манайх энэ байрандаа нүүж ирээд бараг 2 жил болчихжээ. Анх манай цонхоор Манхатэний skyline маш сайхан харагддаг байлаа. Орой шөнө болоход Empire State Building ийн орой өнгө өнгийн гэрлээ гялалзуулаад л, цонхоороо харахад урамтай байлаа. Гэтэл манай сургууль шинэ барилгаа манай цонхыг таглаад барьчихсан одоо тэгээд цонхоор харахад шинэ барилгын яндан л харагдах юмаа, урамгүй гэж яаваа.

1 comment:

sanakae said...

Монголд бол наадах чинь хэвийн үзэгдэл болчоод байна шд. Хүсвэл цонхыг чинь сайхан тоосгодоод битүүлнэ гээч. Яндан харагдаж байгаа нь бас ч танагтай. Цонхчгүй хүн байна шд