Saturday, March 15, 2008

Гийнгоо

Тэр жил наадамд морь уяж байсан нэгний уяаны нээлтэнд очих боломж таарсан юм. Сэтгэлд морь унаж буй хүүхдүүд хамгийн тод үлджээ. Түргэний гол хавьцаа байв уу, тэр жил газар гандуу, тэр өдөр бүүдгэр шороо пургиад онцгүй л байсан, тэгээд ч тэр үү авсан зурагнууд бүүдгэр гарчихсан юм шиг санагддаг. Гийнгоо уянгалуулах тэд золбоотой хөөрхөн гэж жигтэйхэн. Бидний сэтгэлд хийморилог сайхнаар буудаг ч тэднийг гэмтэх бэртэхээс болон эрхийг нь хамгаалах асуудал одоо ч маргаантай хэвээр байгаа билээ. Миний ойлгосноор наадамд бэлдэж хэдэн сараар зүтгэсэн тэдний хөдөлмөр шударгаар үнэлэгддэг эсэх эргэлзээтэй. Хүүхэд юм болохоор нь хэдэн чихэр амттанаар хуураад өнгөрдөг юм шиг байсан. Байдал одоо ямар болсоныг мэдэхгүй. Хэсэг хүмүүс тэдний эрх ашгийг хамгаалах нэг хэсэг их л ярьсан үр дүнгүй тэгэсгээд замхарчих шив.
Магадгүй хүмүүс монгол ахуй зан заншилыг битгий барууны хууль дүрэмтэй холь гэж хэлэх л байх. Гэхдээ тэр хурдан морьдын баян эзэд өөрсдийн хүүхдүүдээр морь унуулсан тохиолдол бий болов уу? Хэрэв надаас хүүгээ хурдан морь унуулах уу гэвэл би үгүй л гэх байна. Цаашлаад энэ асуудлыг яаж шийдвэл зүгээр вэ гэвэл бас л сайн хэлж мэдэхгүй. Тэгсэн хэрнээ гийнгоолж буй хүүхдүүд харахаар нүдний нулимс бүрхэж, сэтгэл хөдөлдөг.



6 comments:

ganga said...

Zun naadmaar bas yahav gehed uvul tsagaan saraar mori uralduulaad huuhdiin hatsr hairuulj hulstei mori jinduuleed, huuhed mori tamlachihdag bayachuudad durgui hureed baidag. Manaih shig huuhduudee zovooj tsengedeg uls baidag bolov uu?

Anonymous said...

Ovol mori uralduuldgiig bid nar tal talaas n shaardaj boluilmaar l baigaa yum moridiin ezdiin huuhduud dulaan gert Playstation3 toglood 42"-iin tv-iinhee urd zugaatsaj baihad yadmag negnii huuhed n baynii moriig unaad garaa hatsraa holdoogood zutgej baigaa n 21r zuun dahi heterhii feodliin bodit baidal l daa.

Barimalch

eebee said...

Neeree hurdan mori unadag hyyhdyydiin asuudliig olon talaas n' avch heleltsmeer

ZAYA said...

Хурдан морины хүүхдийн эрхийг хамгаалах гэж их ярьдаг. Уг нь хуучин өв уламжлалаасаа сайныг авч, сайжуулж байвал дээр шүү.
Хурдан морь үзэхэд гадаадын хүмүүс, хөөрхийдөө гэхээс биш нулимс унагадаггүй. Харин хээгүй гэгддэг Монголчууд маань нүдэндээ нулимстай нааддаг. Нүүдэлчин соёл иргэншлийн хүмүүсийн стрессээ тайлах газрын нэг нь хурдан морины бариа юм шиг санагддаг. Дотор онгойж сэтгэл тэнийдэг ш дээ.

Destiny said...

Bi lav olon naadam Mongoldoo uzeegui bolood teruu nulims goojood l baidag. Tom uyachdiin mori unah chin barag ner hundiin asuudal gej yaridag etseg eh baih yum bilee. Ih l ersdeltei asuudal met.

Ганаа_бж said...

Manai nagatsuudiin huuhduud huduu hotiinh gelgui neleed hed ni hurdan mori unadag baisan. Morinoos huuhed unahaar uhaan garchih duhuh yum bilee. Huduunii naadam bol bur ch evgui dee. Unaj oichloo gemtej bertlee gehed emneleg emch domch ni haa baih bilee...