Friday, March 28, 2008

Энэ долоо хоногт юу юу болоод өнгөрчихөв?

Түвдэд болж байгаа хэрэг явдал ингээд ямар нэг үр дүнд хүрэлгүй замхарчих нь дээ гэж бодож байтал, бас ч гэж найдварын оч гялалзав. Хятадууд энэ долоо хоногт гадаадын хэсэг сурвалжлагчдыг Лхас уруу оруулжээ. Гэхдээ чанга хатуу хяналтанд байлгаж, янз бүрийн хүмүүстэй уулзуулаагүй гэнэ. Сурвалжлагчдын ярьсанаар Лхасын хятадууд голцуу амьдардаг дүүргүүдэд амьдрал хэвийн, харин Түвдүүдийн амьдардаг хэсэгт цагдаагийн хяналт шалгалт ихтэй, эвдэж сүйдсэн барилга олон эл хуль байна гэсэн байна. Түвдийн хэсэг лам нар сурвалжлагчдад болсон үйл хэргийн талаар ярих гэж оролдсон боловч цагдаа нар зогсоож. Ямар ч гэсэн тэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, зарим нь уйлж байсан гэжээ.
Өнөөдөр АНУ, Европын холбооны хэсэг улс, Австрали, Японы дипломат ажилтнуудыг мөн Түвдэд аялуулахаар авч явсан байна. Тэд юу хэлж ирэх нь сонин байх болов уу. Буш хятадын удирдагч Ху Жинтаог Түвдэд хүний эрхийг хүндэтгэх, Далай ламтай яриа хэлэлцээр хийхийг уриалсан байсан. Өнөөдөр Европын холбооны улсуудын гадаад хэргийн сайд нар олимпын нээлтэнд оролцохгүй эсэргүүцэл үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Францын ерөнхийлөгч Саркози шаардлагатай гэж үзвэл нээлтэнд оролцохгүй байж болно гэж мэдэгдэв. Буш харин ямар ч гэсэн олимпын нээлт үзнэ гэсэн юм байх. Ямар ч гэсэн өнгөрсөн долоо хоногийг бодвол бага ч гэсэн шахалт дарамт хятадад үзүүлж л байх шиг байна, яг эцсийн үр дүнг таахад бэрх хэвээрээ байна даа.
Энэ долоо хоногийн эхээр Грект болсон олимпын бамбар асаах ёслолын үеэр хэсэг эсэргүүцэгчид үймээн тарихыг оролдсон боловч нэг их сүйдтэй юм болоогүй бололтой. Олимпын цагирагийг гавны зургаар орлуулсан далбаа барьсан залуу хятадын элчин сайд үг хэлэх үеэр индэрийн хажуугаар гарч цагдаа нарт баригдсан байна.

Бусад газрын сонин гэвэл манай Нью Иоркийн шинэ амбан захирагч бас уушгиа нээж залуу байхдаа хар тамхи хэрэглэж үзсэн гэж хэвлэлийг шуугиулав. Миний бодлоор ажлаа сайн хийж чадаж байвал өнгөрсөн нь ч яамай гэмээр. Эсвэл энэ захирагч хэвлэлийн баатар болох дуртай юм уу хэмээн хальт сэжиглэв.
Францын ерөнхийлөгч шинэ эхнэртэйгээ Англид айлчилсан нь бас том сонин байлаа. Францчууд ерөнхийлөгч болон түүний эхнэрийг ёс алдаж Англичуудын элэг доог болох вий хэмээн түгшин харж байсан юм байх. Саркози ч ер нь хэнэггүй, түргэн ууртайгаараа алдартай. Түүнийг нуруулаг Филип хунтайжийн хажууд дэндүү тагдгар харагдах болов уу, ёслолын зоогийн үеэр гар утсаа хэрэглэх вий гээд л санаа зовох зүйл их байсан юм байхаа. Сая намар Парист болсон хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн үеэр хөдөөний фермер гар барихгүй гэсний төлөө хараал тавьж хэвлэлийн баатар болсон. Хуучин эхнэрээсээ салаад удаагүй хэрнээ загвар өмсөгч байсан бүсгүйтэй тун хурдан нэг гэрт орчихсон, эхнэр нь загвар өмсөгч байсан, дуучин, элдэв алдартнуудтай нэр холдогдож байсан гээд бодоод үзэхээр хэцүү л байсан биз. Ямар ч гэсэн бүх юм элдэв шуугиан тарилгүй өнгөрч францчууд уртаар амьсгаа авахтайгаа болов. Англичууд түүнийн эхнэрийн сайхан хувцасласныг шагшиж Жаклин Кеннеди, Диана гүнжтэй жишсэн нь жаахан сэрүүдчихэв үү гэж санасан. Зургаас нь харахаар нэг тийм далаад оноос гараад ирчихэв үү гэмээр хувцас өмссөн харагдсан.

12 comments:

ZAYA said...

Түвд лам нартай хальт уулзахад тэд хятадууд ...элдэв ярилцлага өгвөл сүмийг чинь нурааж үнс болгоно... гэж заналхийж байгаа гэнэ лээ. Өчигдөр нэг тийм мэдээ зурагтаар гарч байсан.
Бусад мэдээнүүдийг чинь сонсоогүй сонирхолтой, мэдээ байлаа.

Barimalch said...

Gehdee neg asuudal bol Mongol hun tovduuded uchirgui saimshirah zugeer uu? gedeg baina. Jishee n Mongol tovd 2 heden zuun jil dotno haritsaatai baisan getel Mongol orsiin 70 jil daldganasan haritsaa shig ahan duusiin haritsaa 400-aad jiliin tunshlel dund uuseegui teheer manai aihtar ovog deedes maani tovduudiin neg l boldogui chanriig n medchiheed zai bairad jijig yumaa soliltsood 400-aad jil yavaad baisan baij boloh yum.

Tovduudees bolj Mongolchuud Tsogt taijiin dain gej hoorondoo tsus ursgasan tuuh baina, getel tovduud 50 jiliin omno ted nar ulsaa aldsan, neg sonin yariltslaga deer ANU-d irsen tovduuddee Dalai lam anhaaruulj "Ta nar enethegt het biye tooj nutgiinhnii durguig hurgesen shigee ene baruund tegj bolohgui shuu!" gej anhaaruulsan ugii n unshisan.

Teheer manai ertnii ovog deedsiin ajiglaltaar tednees jaahan zaitai yavbal zugeer baij magadgui ee. 400 jiliin haritsaa sonin asuudal shuu.

peakfinder said...

zaya >> daramttai hecuu yumaa daa.
barimalch >> Ene bugdiig tuvduudtei saimshirch bichij baigaa yum bish l dee. Bi huvidaa yamar ch undesten tom ailiin haya hatavchind ad shoo uzegdej baih n' hecuu baih, bid ch gesen tiim baij boloh baisan shuu gesen uudnees handaj soning duulj baidag. Bidend surgamj boloh yum end ih bii gej sanagdana.
Tegeed ch gazarzuin huvid shuud hil zalgaa bish bolohoor neg ih oirtood baih n' yu l bol.

ganga said...

Hyataduud olon huntei bolohoor dotroo haana heden hunee yagaad nyadlaad baigaag bid ogt medehgui ongorch baigaa shuu dee. Delhiid aldartai hundtei Dalai lamin buyanaar Tuvded bolson samuun delhiin sonort hursen baih. Tuvd, Uigar, Ovor Mongol geed tend baidag buh baga yastnuud zereg zereg bosood Oros zadarsan shig tom Hyatadiig jujugleesei bilee gej boddog.

Бум said...

Хятадыг жижиглэх хүнлэг талаасаа зөв боловч манайх шиг бага хүн амтай улсад их л хүнд болох байх. тэр чигээрээ урсаад хаашаа хамаагүй ороод ирэх байх гэж хар хувиа бодсон үүднээс боддог юм. Пийкийгийн энэ 7 хоногоо тоймлодог санаа бас л зүгээр юм. Мэдээлэл тавьсаны төлөө саймширах гэх мэтээр төсөөлөх нь хэр зөв юм бол...

Anonymous said...

jijigreesei geh geed jujugleesei gechihjee he he jujugleed baihdaa yahav. Bum krilleer zalaruulj ogsond bayarlalaa.
Ganga

Destiny said...

би бас Түвдийн асуудлыг чих тавин чагнасаар л байгаа. Түвд бол Хятадын нэг хэсэг мөн гэдгийг энэ хүмүүстээ хэл гэж Далай ламд Хятадууд шахалт үзүүлэв. Тэр Олимпийн бамбар шилжүүлэх үед болсон үйл явдлыг Хятадын телевиз шууд хасаад ямар ч тайлбар хийлгүй өнгөрөөсөн нь эндхийн TV-д гарав. Даяармонгол дахь Ганга эгчийн бичсэн Аймшгийн номны талаар унших гэтэл алдаа заагаад орж болохгүй байна. Та нар харж болж байна уу? Хятадууд блок хийсэн байж мэднэ. Тэд чинь ямар ч тайлбар хийхгүйгээр BBC- г хүртэл Хятадад арваад жил блок хийж байгаад саяхнаас нэвтрүүлсэн.

Anonymous said...

Dayarmongol suuliin heden yamar ch bichleg ongoihgui baina

Barimalch said...

TV-eer amitnii suvgaar samragchinguud negniihee boosiig tuugeed iddeg n gardag tegvel huuchin naiz tovduudiin soyliig bid nar 300 jil huulaad 1920 on gehed Mongolchuud tovduudiig duuraij boosoo iddeg boltloo adguusan torol ruugee uharsan gashuun tuuh baidag uchir baruuniihan yaj baina tuuniig dagalgui oorsdiinhoo tuuhees sanamj avch eruul dugnelt hiiy gesen sanaa maani l daa. Ternees havchigdaj zovj baigaa humuusiig orovdoj enreh medremj medeej hun burt baigaa gehdee bid burangui soyliin zolios bolsonoo martaad tiim ovchinii golomtoo enren hairlah n zohimjgui baihaa. (uuniig niit tovduudiig hairlay gesen humuust handuulav zuvhun bum ba piik-d bus.)

Barimalch said...

zaa hunii blog dotor buduuleg zan gargaagui baigaa gej naidna zugeer jaahan hurtsavtar sanal soliltsoon. ;D

peakfinder said...

ganga >> bi ch bas tegej boddog. dotooddoo ih asuudaltai baival neg hesegtee manaih uruu ongolzohoo bolih yum bolov uu gej.
bum >> harin l dee, neg tiimerhuu asuudal baij bas boloh yumaa. ingej bodoj baisangui. oird zav bagatai bolohoor neg iimerhuu medee tavisan shig suuj baina. tegej baigaad geed l moroodood suuj baina daa.
destiny >> heleed yah ve. ene ih uimeen tuvduuded yamar neg ashigtaigaar ergeesei geed bodoh yum.
barimalch >> yamar ch yumiig tuilshruulbal sain yumand hurehgui l dee. bi huvidaa neg ih shutlegtei bish, gehdee delhiin hun am oor ooriin undesnii ulamjlal shashin shutlegee hairlaj hamgaalah n' zov gej boddog. muu tal n' gevel manaid muhar shutleg mayagaar hogjij, devshil geech n' baihgui bolchihson yum uu gej ajiglaad baigaa.
hun bur oor oor bodoltoi baij bolnoo. chuham sanal bodloo solilcoh gej blogtoi bolson bolohoor neg ih emzeglesen yum alga. harin orj irj bodloo huvaalcdagt talarhaj yavdag shuu.
yur n' yamar ch yumnaas sainiig n' avch saariig n' hayaj chadaj baival gej moroodoh yumaa.

mind said...

hurzavtar sanal solilzloo geed aigaad baih yu bainaa, tuuneesee uuchlah guih, evguizeh shaardlagagui sh dee. humuusiin gal zog ni haachchihvaa...

gadaa garaad ireerei
galtai bujgee hiizgeeye ee