Wednesday, March 19, 2008

Сүүлийн үеийн мэдээ

Түрүүн би Нью Иорк муж улсын амбан захирагчийн тухай Усан тэнэг гэж бичсэн билээ. Тэр бичлэгээс хойш Спитцэр гуай дарамт шахалтаар огцорч оронд нь Давид Патерсон амбан захирагч болж тангараг өргөсөн өдрөө хэвлэлийнхэнд нууц амрагтай байснаа хүлээв. Эхлээд сайн муугаа ярьчихвал амар гэж бодсон бололтой.
Хуучин амбан захирагчид биеэ үнэлсэн бүсгүй од болж, хэрэг явдал ил болсон цагаас хойш лав $200000 доллар хийсэн гэж хэвлэлийнхэн тооцоолов. Түүний дуулсан дууг маш олон хүн татаж авсан гэнэ. Түүнээс гадна Ларри Флинтийн Хастлэр сэтгүүл нүцгэн зургийг нь сая доллараар худалдаж авах санал тавьсан гэнэ. Өөрөө бас ном бичнэ энэ тэр гэж ярьсан сурагтай. Ингээд бодохоор хэвлэлд нэр гарч л байвал сайн муу үйлдэлийн ялгаа огт байхгүй мэт. Сонин болгон энэ хүүхний тухай юу ч хамаагүй бичээд, хаа хамаагүй эмээ өвөө нь хүртэл гарчихсан явах юм.

Хятадын хэвлэлүүд түвдүүд бууж өгсөн тухай мэдээ цацаж эхэлсэн байна. Хятад ба түвдэд босогчдын өгч байгаа мэдээнүүд тун их зөрж байгаа нь хэрэг явдлыг бодитои дүгнэхэд хэцүү байгаа гэнэ. Ямар ч гэсэн хятадын цагдаагийн газар түвдийн идэвхтнүүдийг гэрээр нэгжлэг хийж нэлээд олон хүн баривчилсан юм байх. Өөрсдөө бууж өгөөгүй улсыг илүү хатуу шийтгэнэ энэ тэр гэж сүрдүүлээд л. Гадны сурвалжлагчдыг Түвдийн үймээн гарсан аль ч хот уруу оруулахгүй хэвээр байна. Гэснээс өчигдөр манай тэнхимийнхэн явж нэгнээ гаргаж өгч пиццагаар үдийн зоог барьсан юм. Элдэвийн л юм ярьж байтал нэг хятад эмэгтэй америкчууд түвдэд болж байгаа хэрэг явдлыг гуйвуулж, байгаа видео бичлэг энэ тэрээ засварласан энэ тэр гээд шүүмжилж алдав. Би арай л ухаан алдаад уначихсангүй. Хятадууд тэгээд бодит байдлыг бүгдийг нь харуулж байгаа хэрэг үү гээд л орхилоо. Олон юм хэлмээр байсан ч тэр ойлгож хүлээж авахгүйг нь мэдэж байсан тул цагаа үрээд яахав гэж бодсон хэрэг. Тэнд байсан бусад газрынхан түүнийг харж толгой сэгрсрээд л өнгөрөв.

Барак Обама өчигдөр арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай үг хэлсэн юм байх. Би сонсоогүй боловч түүхэнд Мартин Лютэр Кингийн хэлсэн үгтэй дүйцэхүйц ач холбогдолтой хэмээн хэвлэлүүд шуугьж байх юм. Манай ажлын Обамаг дэмжигчид энэ талаар хагас өдөр шүүн хэлэлцэв.

Би гэдэг хүн ажлаа дуусгах гээд харайлгаж яваа тул хальт сонсож харсанаа ийнхүү үхрийн бөөр шиг юм болгоод биччихлээ. Бичихгүй байя гэхээр хэл, гар загатнаад болохгүй. Иймэрхүү маягаар хорхойгоо дарахаас. Уншихад төвөгтэй юм бичсэн бол уучлаарай.

10 comments:

Chandmani said...

Шинэхэн мэдээллүүд байна шүү.

Destiny said...

Hyataduud ild dald, gadaad dotoodgui tiim muukhai. Heden jiliin umnu bi bas neg hyatad oyutantai Tinmanii talbaid bolson zuileer yarih gesen chini tiim zuil boloogui, ter bol USA-chuudiin hiisen kinog delhiid tsatssan ni ter gesen. Obama bol gaihaltai iltgegch.

granola said...

Tuvded gadaadiin hevlel medeellees gantshan Economist setguuliin correspondent baigaa gesen, boslogo garahaas omno oroh zovshoorol avaad tend yavj baisan ni aztai hereg bolson. Gevch suuliin odruuded lav onts yum bichsen ni haragdsangui.

Obamagiin iltgeliig ochigdor halit zarim hesgees ni sonsson, Youtube deer tasaldaad baihaar ni hoish tavichihsan baigaa. Pastoriinhaa helsen ugiig buruushaasan bolovch stood by him (ooriin ger bulee disown hiij chadahguitei adil bi pastor-aa disown hiihgui gej helsen) ni taalagdsan.

Ганаа_бж said...

Hyataduud ayultai, medeelel gadagsh ni aldahgui geed huniig chimeegui alchihaj ch chadah uls...
Ene olimp odoo ungursun baihoo. Uls ornuud tamirchdaa yavuulahgui baival taarna.

Obamad anhandaa, Obama ch gej Hillari-d ch bas anhnaasaa ih durgui bailaa. Harin odoo bol Obamagiin tald battai zosgoh tal deeree bolchihood l baina. Ih zuv zuv yum yariad baigaa.

Anonymous said...

Юуны өмнө Төвдийг дэмжих уриалгыг маань хамгийн түрүүнд дэмжсэнд Пийкдээ их баярлалаа. Ер нь Хятадууд нэг л өөр болчихжээ. 10-20 жилийн өмнө уулзаж байсан хятадуудаас өнөөдрийн уулзаж байгаа хятадууд их өөр болсон, сэхлүүн, өөртөө итгэлтэй, галтай цогтой болчихсон нь ажиглагддаг. Надтай хамт хэд хэдэн хятад оюутнууд суралцаж байсан, бүгд шахуу тийм, дээр нь хөрөнгөтэй, тэгээд энэ муу Монгу гэсэн байдалтай хачин хачин хараад, намайг хятадаар яагаад ярьж чаддагүй юм гэж гайхаад, хятад чи хэл мэдэх ёстой ш тээ гээд л тулгаад байх нь нэг л дээрэлхүү, ер нь Хятад дотроо байгаа бага үндэстнүүдээ тэгэж дээрэлхэж, айлгаж сурсан, бүүр тэр нь рефлекс болсон бололтой, хоёр жилийн өмнө мөн нэг уйгар бүсгүйтэй сурч бйасан, гэтэл нэг хятад бүсгүй шинээр ангид орж ирээд өнөөхийг чинь хуга дээрэлхдэг бйана ш тээ, удалгүй тэр уйгар өөр ангид шилжсэнүү, алга болчихсон. Хятад оюутнуудад юу ч тайлбарлаад нэмэргүй, өөрийнхөөрөө л зүтгэчихнэ. Ямар ч оюунлаг ухамсарын илрэл байдаггүй. Нэг тиймэрхүү.
Ер нь их муйхар талдаа хүмүүс юм даа. Хааяа дажгүй хятад тааралдах л, хэдэн жилийн өмнө Эрээний номын дэлгүүрт нэг хятад их сүрхий байж билээ. Тэр хэл шинжээч гэсэн. Монгол хэлний мэргэжилтэн, намайг сэтгүүлч гэхээр баярлаад их олон юм асуусан, заримыг нь би ер огт мэдэхгүй, сонсоо ч үгүй юмнууд байсан. Тэр жаахан ном үзсэн болоод тэр юм болов уу, түүнээс тийм муйхар хар энерги мэдрэгдээгүй дээ.

За, энэ Обамагийн тухайд гэвэл ер нь агуу хүчирхэг АНУ уруудах араандаа эргэлтгүй орсоны л шинж дээ. Юманд учир, суманд занги гэж байдаг даа гэдэг шиг л... Ямар нэгэн шивонизм бол биш шүү.

За оньсгоо хэзээ тавих гэж байна, одоо таана шүү, дандаа оройтчихоод байгаа сүүлийн үед,
Зүүдчин

arsun said...

Hewlel harahaa boliod baigaamsan, Tuwduudiig yaj baigaa bol geed bainga o'giigoostei.

ZAYA said...

Танайхан ажлын улс төрийн мэдрэмжтэй юм байна.
Хятадууд санаатай улсууд...
Шинэхэн сонихон мэдээнүүд байна.

саарал said...

Haayaa ingeed tsag ueiin shuurhai medee duulaad baih chine zugeer yum geech. Hel us muutai mani met ni neted gardag heden mongol soningoosoo ali divangariin huuchirsan medee l unshih yum baina shuu dee. Eserguutsliin hudulgoon tuvd dayaar ornoj baigaa suragtai. Bejind hurtel oyutnuud suult hiisen ch geh shig. Yanz buriin l yum duuldana. Tuvduud dangaaraa temtceed oligtoi ur dund hurehgui, tankaar dairuulaad, hyadagdaad duusna. Harin yag ene tsag uyed ednees sanaa avaad dundad guren dayar ardchilliin hudulgoon ornovol ch... saihan yum bolno doo. Gants amijirgaa boloh gazraasaa salsan tum buman tariachid, oyutnuudtai negdvel... za za boliy boliy, uls toriin heregt orohne.

peakfinder said...

chandmani>> tiim baigaa biz?
destiny>> Gaigui hyatadtai ganc hoyorhon udaa l taarch baisan yum baina. Yur n' l neg tiim haranhui muihar ulsuud shuu.
granola>> Boditoi medeelel baihgui bolood hed honoloo. Yadag bol gej sanaa zovsoor l suuna.
Obama harin sain itgegch bololtoi.
ганаа_бж>> Minii huvid sain yarih n' tiim chuhal bish gej bodogddog. Yahav tegeed cag hugacaa haruulah biz dee.
Зүүдчин>> Hyataduudiin talaar sanal neg bainaa. Obamagiin huvid bol yag tag helj chadahgui yumaa. Minii huvid uran iltgegch baih, uls oron udirdah hoyort yalgaa zaag bii gej bodoh. Amerikchuud JFK geed huilraad l baidag yag unendee hiij buteesen yum barag l baihgui shuu dee. Uls oron udirdaj baigaa hun neg tiim rock star nayagiin baih her zov yum bol doo.
Onisogoo tavisan shuu taagaarai.
arsun >> suuliin hed honog medee shirtej suuna daa. sanaa zovood baih yum.
zaya>> Manaihan olon gazraas irsen olon uzel bodoltoi humuus bolohoor alivaa margaan sonirholtoi baidag yumaa.
саарал>> Hereg boloh yum bichsen bol yamai daa. Hyatadad ardichlal garah harin manaid ashiggui baih bolov uu gej bodood baigaa. Gehdee hyataduud daranguilal dor amidrach baival taarna gej heleh bas hecuu l yum.

artagnan- артаньян said...

Ичихэд яанаа гитдууд нээрээ. Улаан цайм танкаар дайрах гээ л гарагачжаагаашд гадааынхныг. Гэснээс тэр олимпод нь олон орон тамирчидаа явуулахгүй байвал Монгол алт авах шаанс гарч магадгүй хэ.