Wednesday, March 5, 2008

Сонсголоо хайрлая

Нью Иорк хотын нэг онцлог гэх үү, нийтийн унаа ер хаа ч явсан mp3 тоглуулагч чихэвчээр сонссон хүмүүс явдаг юм. Бүр метронд хүртэл гээч. За тэгээд хүмүүсээс юугаар дутах вэ гээд авсан iPod оо хүмүүсийг дууриаж метронд сонсож үзэх гээд чадаагүй. Дуу чимээ ихтэй болохоор хөгжмөө хамгийн чанга дээр нь тавихгүй л бол сайн сонсогдохгүй. Их чанга тавьчихаар чих дөжирчих гээд дахиж оролдож үзээгүй юм. Зарим хүний сонсож байгаа хөгжим хажууд нь байгаа надад сонсогдохыг бодоход их л чанга тавьж сонсдог юм шиг байна лээ. Дээхнэ нэг нөхөр чихэндээ хөгжимтэй зам гарч яваад ирж явсан машины дохио сонсолгүй дайруулчихсан тохиолдол ч бас гарсан.
Саяхнаас их чанга хөгжим сонсвол сонсгол муутай болно гэсэн анхааруулга харагдах болсон байна лээ. Хүний дуу чимээг гаднаас хүлээж авдаг эсүүд их эмзэг бөгөөд үхчихвэл дахиж сэргээгддэггүй. Их дуу чимээтэй газраас гарч ирсэний дараа чихэнд юм жингэнэх шиг болдог нь уг эсүүд гомдоллож байгаа хэрэг. Зөвхөн чихэвчний хөгжим сонсдог хүмүүс ч биш шөнийн клубууд бас сонсголын том дайсан гэнэ шүү.
Судлаачдын тооцоолсноор хүн 85 дэцибэлээс илүү дуу чимээтэй газар удаан хугацаагаар байвал сонсгол эргэж буцалтгүй муудаж, улмаар дүлийрэх аюултай гэнэ. Тэгвэл тоос сорогчийн чимээ 70 дэцибэл, газар ухдаг өрмийн чимээ 110 дэцибэл, 100 метрээс онгоц хөөрөх чимээ 130 дэцибэл байдаг бол шөнийн клуб мөн л 130 дэцибэлийн чимээ гаргадаг аж. Англид залуусыг чанга хөгжим тавидаг газраар явахдаа чихний бөглөө хэрэглэж байгаарай гэсэн зөвлөмж гаргасан боловч ихэнх нь хөгийн харагддаг гэсэн шалтгаанаар хэрэглэдэггүй гэнэ. Тэгээд загварын оюутнуудын дунд моодны чихний бөглөө зохион бүтээх уралдаан зарласан юм байхаа.
Хөгжим чангаар сонсож, дискоддог (одоо ч клабдах гэдэг болсон байхаа тээ?) залуусаа сонсголоо хайрлаж дээрх зөвлөгөөнүүдийг санаж, болж өгвөл хэрэгжүүлээрэй. Эрүүл явах мянган лангийн үнэтэй гэж өвгөчүүл маань ярьдаг байсан даа.

8 comments:

ZAYA said...

Чанга дуутай юм сонсох сонсголд их муу. Чанга сонсоод байвал улам чанга сонсох гээд бие организм хүсээд байдаг гэсэн.
Энэ тухай их яригддаг болжээ.
Эрүүл явах мянган жаргалан.

Bayasum said...

хэнгэрэгээ хэт их доргиогоод байвал хатуураад торгон цэмцгэр аялгуунд хөдлөхөө байчихдаг юм шигээ.. тэгээд зөвхөн хүчтэй аянд л хөдлөхчөө болдог.

Anonymous said...

QC-ees: End bas yalgaagui ee humuus Ipod mash ih sonsch bna, alban haagchid hurtel gadaa tamhia tatangaa hujgmuu sonsood zogsoj bh yum. Er n muu tal bgaa l daa. Tiimees huuhduuddee l sain helj bmaar yum bna.

Destiny said...

chihnii dulii uvchin ih olon yanz baidag gene. Zarim humuus heviin hemjeen deh duu sonsohgui tul ulam changa duutai duu avai huseed baih, zarimd ni changiig ni sain sonsohgui harin heviin yumuu, namduu baival iluu sain sonsoh zereg uur uur baidag yum baina. Humuus gol ni sonsohgui l bol ulam changalah oilgolttoi baidag gene. Tuunees bolj chihee bur muutgah boldog. Ter chihnii bugluug bid 2 mash sain hereglene, ongotsond, hajuu dah maani hurhiraad baival geh zereg.

ZAYA said...

Пийкдээ болон гүнжид нь олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

болжгоно said...

sedvees shal uur neg yum bichichii. martyn 8ny bayryn mend hehe! saihan abyarlaarai. az jargal husii.

melkadies said...

300 dB duu 10 sec sonsohod shuud gazar deeree nam gej baigaashdee.

biochemiker said...

дуу чимээний бохирдол гэдэг агаар хөрс усны бохирдлоосоо огт дутдаггүй юм гэнэ лээ... Чимээ шуугиантай хот, галт тэрэг, унаа тэргэнд зориулсан Sennheiser фирмийн DJ эсвэл Travel line цувралын чихэвчүүдээс хэрэглэвэл огт өөр... Учир нь iPod дагалдаж ирдэг чихэвчүүд их муу...