Monday, January 14, 2008

Ном унших юмсан...

Ойрд ажлаа бичиж байгаа нэртэй, мэргэжлийн бичиг цааснаас өөр юм харалгүй явсаар ном уншилгүй удсанаа сая л ухаарав. Зав олдохоор хүүгийн хичээл эсвэл охиндоо зурагтай ном уншиж өгсөнөөр уншлага тэгэсгээд болчих юмаа. Сониуч Жорж, Микки Маустай л найзалж байх шив дээ. Хэзээ нэг завтай болоод зөөлөн сандал дээр хөлөө жийж сууж байгаад уран зохиолын тавьж боломгүй номыг амтархан унших юмсан гэж мөрөөдөөд л. Уг нь өнгөрсөн намар хэд хэдэн сайхан ном худалдаж авсан боловч салхи оруулж амжаагүй л явна.
Ээжийгээ уйдаад гэхээр Чикагод байдаг Энхболд зохиолчийн "Казиног номхотгосон түүх" гэдэг ном авч өгсөн юм. Ээж маань тавилгүй уншиж дуусаад гоё ном гэхээр нь бяцхан атаархал төрөөд л. Хэзээ нэг сайхан ном уншдаг болоо?

5 comments:

Pearle Deppsu said...

би ч зөнзөө ном уншаад л байгаа

Arsun said...

Íîì óíøèõ ÷ æàðãàëòàé øvv.

БЭ said...

extra trip ene ter hiij baihdaa l unshihgui bol ingesgeed yavaad baihaar haramsaltai n tiimerhuu zuild zav tun baga oldoh yum daa. bolomj garval heden yasaa amraah geed l hevteed ugnu. hugshruud irheer ale boloh biyiin amryg l boddog bolj geeluu. gesnees ter nomyg deehni neg unshij baisan odoo ahij neg unshij uzvel sergeh bolov uu gesen.

ZAYA said...

Харин тийн. Гэр, ажил, сургууль гээд бөөн завгүй байхын. Уншихаар төлөвлөөд байгаа ном хэд хэд байгаа. Хүүхэд байхдаа ямар ч төлөвлөгөөгүй ном уншдаг байлаа ш дээ. Одоо бол худлаа төлөвлөгөө гаргаад л...хэхэхэ

peakfinder said...

pearle deppsu>> ataarhaj bainaa.
арсун>> uldeesen commentiig chin' tailj unshij chaddagui ee. uneheer l meddegt mergen coohor, meddegguid ereen coohoriin ulger bolood baina. dahin bicheed ogooch.
нэмлэт>>yag unen, oroi harihiin tend divan haragdaad l. ajlaa duusgaad geed l baidag zasarch chadah yum bolov uu.
zaya>> neeree l tolovlohoos hetrehgui yumaa. tolovloj baigaa n' ogt tolovlohgui baisnaas deer gej ooriigoo taivshruuldag bolchihood baigaa.