Friday, January 25, 2008

Завгүй бүсгүйн нэг өдөр


Тэр өглөө нар ургахаас, харанхуй болж орондоо орох хүртлээ борви бохисхийхгүй ямар нэг юм хийж, хэдэн өрөөгөө дамжин ядартлаа гүйнэ. Өглөө босонгуутаа чанга дуугаар "Ээжээ бос" гэж захиргаадаад, орноосоо бууж, зочны өрөөний буйдан дээр хэвтээд намайг сүү халааж өгтөл тэвчээртэй хүлээдэг юм. Сүүгээ уучихаад, нүүр гар, шүдээ угаагаад (угаахаасаа илүү сойзоороо ус хутган сорж баахан уудаг юм), хувцасаа солиод, эмэгтэй хүн юм болохоороо нүүр амаа янзалж, ээж эмээ хоёрынхоо аль нэгний пудр, уруулын будгийг хэрэглээд, зурагтныхаа өмнө тухтай нь аргагүй хайртай сармагчингаа тэврэн сууж, teletubbies үзээд, эмээтэйгээ салхилахаар гардаг. Салхилж орж ирээд, үдийн хоолоо идээд хоёр цаг хэртэй унтаж босоод орой болтол гэр цэвэрлэх, хоол хийх, юм угаах гээд гэр орны бүх ажилд гар бие оролцох далимдаа дэвтэр дээрээ эсвэл өрөөний ханан дээр зураг зураад бас амжчихна. Ханан дээр зураг зурлаа гэвэл би биш агаа зурсан гээд хариуцлагаас мултарч дөнгөнө. Дундуур нь зав гарвал сармачингаа хооллож, усанд оруулж (нэг удаа жорлонгийн усанд угаачихсан гэж байгаа) бас живх өмсүүлээд авна. Бас гутал хувцасаа хэд хэд сольж амжина. Чебурашка видео, сумо бөхийн барилдаан, компьютер дээр зураг үзэхээ мартана гэж байхгүй.
Оройн хоол хийж эхлэхэд өөрийнхөө тоглоомон тогоо шанагаа бас хангинуулаад, гурил элдэж хэрчиж, заримыг нь бөөрийнхийлөн халаасандаа нөөцөлж авна, дараа өлсвөл гэж боддог бололтой. Оройн хоолны дараа энүүгээр тэрүүгээр ядарсан хүмүүсийг олж, чагнуураар чагнаж онош тогтоож, заримыг нь харандаагаар тарьж, заримынх нь толгойнд массаж хийж арчилна. Бас өөрийнхөө цусны даралтыг хэмжихээ бас мартахгүй. Тэгээд хивсэн дээр хэвтээд нэг хоёр гэж хөлөө өргөн гимнастик хийгээд, казах болон монгол ардын бүжиг хийж, өөрийн мэддэг "Маамуу нааш ир", "Чигчийн чинээ", "Нараа нараа нааш ир", "Цэнхэр дээлээ өмсөөд" гэх мэт
дуунуудыг бүгдийг нь хүмүүстэй хамтарч дуулаад, гурван дугуйтаа унаж нааш цааш холхиулаад ядарсанаа мэдрэхээрээ " Ёо, ёо нойр хүрээд" гэж хоёр гараа дээр гэгч нь өргөж суниагаад одоо унтъя гэнэ. Тэгээд л бас шүд, нүүр гараа угааж, живхээ бас унтлагын хувцасаа өмсөөд хүмүүст сайхан унтахыг ерөөгөөд өрөө уруугаа пажиг пажиг гэж гүйж ороод орондоо орсон хойноо ээждээ "Бандуунаа", "Бүүвэй" эсвэл "Бөмбүүрэй" аль стилээр бүүвэйлэхийг нь заагаад урт гэгч сормуусаа дэвэн дэвсээр давсанд явдаг гэж байгаа. Маргааш өглөө нь нартай уралдаж босоод л нөгөө жаран чавганцын ажлаа борви бохисхийлгүй гүйж амжуулна даа.
Саяхан л улаан нялзрай байсан үр минь нүдэн дээр өөрийн бодолтой, чамгүй биеэ даасан завгүй бүсгүй болоод өсчих юмаа.

18 comments:

ganaa_bj said...

Yamar ajilsag busgui ve, ene chini. Geriinhee hamag ajliig hiideg yum baina shd, hehe.
Zurag bol yanztai garchee. Photo miss.
Chi ih huurhun durselj bichjee. Nudend haragdaad l yavchihlaa. Udahgui l tom ohin bolchihno doo...

Anonymous said...

yostoi zavgui udriig unguruuj baigaa iim ih ajiltai hun chini yadralgui yahav dee, tiim ee. Hair hurgesen hachin egduutei maamuu bainaa.
Uka.

peakfinder said...

ganaa_bj>> Manai enenees iluu ajilsagiig olno gevel hecuu baihaa. Hurdan tom boloh yumaa.

peakfinder said...

Uka>>Harin bi bas tegej bodood ineed hureed baidag yum. Unseed unseed hanashgui ye ho gedeg shig.

БумЭрдэнэ said...

Full time-ийн ажилчин гэж эднийг л хэлнэ дээ. Танай охин тэгвэл сүрхий амьтан байхнээ. Монгол дуу хууртай.

ZAYA said...

Жаран чуганц ч хийж дийлэхгүй ажлыг ганцаараа хийдэг хүн чинь өдөржингөө ядардаг байлгүй дээ. Ёстой чимэхээд чимэхээд...орхичихмоор муухай охин байнаа.
Бүүвэй, бүүвэй, бүүвэй...

peakfinder said...

бумэрдэнэ>> ongorson zuniig mongold ongoroogood, odoo emeeteigee odriig ongoroodog bolohoor tag mongol sh dee.
zaya>>ajilsag gedeg n' jigteiheen..

xvv said...

Нээрээ Монгол, казах дуу хууртай, ажилсаг сүрхий амьтан байх нь ;)
copy paste хийчихлээ. болохгүй гэвэл арилгачихнаа.
http://blogmn.net/future/11384/

Anonymous said...

Муухай амьтан байна даа. Жаран чуганцын ажил барагдахчгvй, ядрахчгvй шvv хэхэ. Arsun.

Té la mà Maria - Reus said...

very good blog, congratulations
regard from Catalonia Spain
thank you

Artagnan said...

Shaavai ajilsag busgui baina daa tanai ohin hehe. Surguuid orood nyambai gegchiin onts surlagatan ohin boloh yum baina. Az jargal husii husii.

Эзэн хичээнэ said...

Aa ter bi heleegui yu? Emegtei gedgee ih ert medsen khachin muuhai huuhed baigaa m daa. Neeree bas ih hurdan tom boloh yumaa.

peakfinder said...

xvv>>manaihaar zochilsond bayarlalaa. bichlegiin hayagiig durdsan tohioldold hereglej bolnoo.
arsun>>yadrahaa medehgui l harailgah yum. ajil n' ch tegeed baragdahgui yum.
té la mà maria - reus>> thanks.
artagnan>> tegeesei dee gej zalbirya. buruu sergelentchihgui l bol...
эзэн хичээнэ>> odroos odort l huuhen torhtei bolood bainaa. hurdan yumaa. udnii omno l tes ondoo amitan bolchih yum baina shuu.

byambaa said...

huurhun yum be. ohiduud neeree l bagaasaa chavgantsiin ajil hiigeed ehelchih yum tee. uuriiguu yaay gej bj bas neg yum tevreestei, teriigee hoolloostoi hehe.
bas boloogui budaastai.

eej ch bas l dagaad zavgui bdg bhdaa.

peakfinder said...

byambaa>> ohid uneheer oor yum bainaa. manai tom huu sh dee, baga baisniig n' haricuulahad tes ondoo baih yumaa. budag shunhand bol bur nugasgui baigaa yum daa.

нэмлэТ said...

Муухай охинтой юм аа, шулганаад л тэнтэр тунтар гээд л саяхан даа саяхан, тэгтэл ч одоо бүр том болчихжээ. Нээрэн энэ сойзоо сорж зогсдогийг ганц манай энэ ингээд байдаг юм болов уу гэсэн хүүхдүүд адилхан байх нь.
Дэлгэр цэцэг минь
Дэлхий дүүрэн ургаарай
Анхилуун цэцэг минь
Алтан наранд шүргээрэй...

peakfinder said...

нэмлэт>> neeree l hurdan osocgooh yumaa.

Дамдаа said...

Охидууд маш энрхий юм шиг байгаа юм аа. Халамжлаад л халамжлаад л. Хөвгүүд бол тачигнаад тачигнаад л хэ хэ хэ.