Tuesday, January 15, 2008

Ухралт

Ойрд монгол сонин уншиж байгаад сонгуулийн хуулинд өөрчлөлт хийхдээ эмэгтэйчүүдэд олгох 30% квотыг хаслаа гэж дуулаад гайхаж сууна. Парламентэд сонгогдох гишүүдийн 30% биш, зөвхөн нэр дэвших 30% шүү дээ. Ингэхэд эрх мэдэлтэй эрчүүд эмэгтэй хүнээс айгаад байдаг юм уу, ямар учиртай юм бол? Нэгэнт л хүн амын тал орчим нь эмэгтэйчүүд байхад, шийдвэр гаргах албан тушаалын 30% битгий хэл тал нь эмэгтэй хүн байхад буруудахгүй мэт санагдана. Цаашлаад хуулиа хэрхэн баталсан талаар уншихад бас л бөөн маапаан. Би монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо бусад азийн орнуудын эмэгтэйчүүдийг бодвол дээгүүр явдаг гэж итгэдэг байсан маань замхарч үгүй болчих шиг санагдав. Энэ нь ололт амжилтаа үгүйсгэсэн ухралт болчихов уу гэх бодол төрлөө.
Социалист нийгмийн сайн болоод муу олон үр дагаварын арай гэрэл гэгээтэй нь манай эмэгтэйчүүд, Америк болон баруун Европын олон орноос түрүүлж эмэгтэйчүүдэд сонгох сонгогдох эрх олгосон явдал гэж хувьдаа бахархаж хүн амьтанд гайхуулж ярьдаг. Харин өдгөө засаг төрийн тэргүүнд байх эмэгтэйчүүдийн тоогоор дээр дурдсан орнуудаас хамаагүй хол хоцорчээ. Нөгөө л эмэгтэйчүүд хүүхэд өсгөж, нөхрөө бөөцийлөх үүрэгтэй гэсэн хуучинсаг үзэл юм уу, эсвэл хүүхнүүд төрийн ажлыг харчуудаас дээр хийчих вий гэсэн айдас уу? Ямар ч л гэсэн өөрийн тойргоос сонгогдож энэ өөрчлөлтөнд эерэг санал өгсөн гишүүдтэйгээ сонгогчид бид асуудал тавьж, зарлаж, дахин сонгохгүй л баймаар байна. Энд зөвхөн эмэгтэйчүүдийн эрх хязгаарласан хуулиар зогсохгүй алив түвшинд холыг харалгүй баталсан хууль болгоныг хамааруулах нь зүйтэй болов уу?
Бид өөрсдөө сонгосон гишүүдтэй эргээд хариуцлага тооцдог, ямар хууль батлахад хэрхэн санал өгсөн талаар мэдлэгтэй байж, эргээд тойрогтоо ирэхэд нь энэ талаар асууж ярилцдаг баймаар. Нөгөө талаар энэ мэт чухал асуудал дээр ард түмний санал асуулга явуулж ч болмоор. Аль ч нийгэмд олж авсан бай, ололт амжилт болгоныг хайрлан бөөцийлж, хамгаалж баймаар санагдана.

10 comments:

Pearle Deppsu said...

ёстой амтай болгон нь яриж, эм хүйстэй бүхэн нь эсэргүүцэж байна даа үүнийг. миний ойрын нэг эр "эмэгтэй хүний хувьд бол илүү хэрэг. гэртээ л сууж байвал болно" гэж хэлсэн гээд боддоо хөө. би чихэндээ итгээгүй хөөрхийг зодох шахсан. тэгсэн чих үнэн хэлсэн шдээ гээд. тэгсэн нээрээ үнэн хэлсэн байсан. тэгэхээр энэ эрэгтэйчүүл бас дотроо олон бодол тээж явдаг байгаа юм. итгэмээргүй шүү. эр хүн бол толгой, эмэгтэй хүн бол хүзүү. хүзүүгүй толгой зөв зүг рүү харж чадахгүй. үүнийг тэгээд гарууд мэдэж байгаа болов уу?

Barimalch said...

Bi ter oguulluudeer n bas boon eserguutsluud bichisen, dainch amerikuud emegtei yurunhiilegch gargah geed oroldood hajuud n argentinuud hurtel emegtei yurunhiilogchtei baihad, manaid parlament 40-50% emegtei baih yostoi l gej gaihaad baina.

Gol n emegtei eregteidee bus onoodor bodit baidal emegteichuud ih surguulid diilenh baigaa (bur delhii dahind iim baigaa!!!) geheer yah argagui iim osson oyuniig chadvariig ashiglaj Mongol buurai baidlaasaa turgen salah l gol l doo.

peakfinder said...

pearle deppsu>> huvi humuusiin bodol huuliin biyelel bolj baigaagiin jishee yum bolov uu. negent emegteichuud niigmiin tomoohon heseg baigaa uchraas tednii duu hooloig sonsgoh toloolol baih l heregtei.
barimalch>> huvi hunii chadvariig harah heregtei gedeg yah argagui unen. gehdee odoo baigaa erchuud diilenh parlament niigmiin buren togs toloolol baij chadah uu ugui yu? uneheer oortei chin' sanal neg bainaa.

ganga said...

Eh oronch setgeltei bolovsrol chadvar saintai huvi huniig huuli togtooh baiguullagad songoj baival uul ni er em hamaagui l dee. Manaihan bulhaigaar sanhuugiin handiv ali neg namd ogson hamaagui uls devsheed baigaa bolohoor 30 huvi ene ter gesen bas neg bulhai nemeed baigaa. Shudragaar chadvaraar gardag bol emegteichuud heden ch huviig ezelj bolno.

БЭ said...

arai denduu yum. zaaval ingej too prozented barigdalgui uneheer l chadvar saitai hun baival heden ch huvi baisan yalgaagui baimaar yum. yostoi tom tenegtjee.

peakfinder said...

ganga>> Negent songuulid namuud humuusee ner devshuuldeg bolohoor emegteichuudiig gargaj irehdee hoirgo baidag bolov uu gej haragddag. Medeej hunii chadvariig negdugeert tavih heregtei bolovch emegteichuudiin toloolol dutaad baigaa n' medrgedeed baih shig sanagddag.
нэмлэт>> Ug n' ingej baihaar oor chuhal asuudald anhaarlaa haduulmaar ch yum shig. Ene parlamentiin gargaj baigaa shiidveruud neg l bish.

Javkhlan said...

хэдэн монголоо авч яваа эмэгтэйчүүдээ дээр гаргаад юу ч хийдэггүй дарга нэртэй болгочихвол хэн эх орноо авч явах юм бэ?

ZAYA said...

Эмэгтэйчүүд хувь заяатайгаа эвлэрч гэртээ суугаад байвал ер нь юу болно гэж боджийно?
За мэдэхгүй ухаан гүйцэхгүй юм байна.
Ганга эгчийн хэлдэгээр хэн чаддаг нь гэхээр эсрэгээрээ булхай хийж чадаж байгаа нь гарч ирчихээд байх юм. /Толгой сэгсрэв/

peakfinder said...

javkhlan>> harin ajil sain hiideg hun udirdval deer boloh yum bolov uu gej bodood baigaa yum l daa.
zaya>>yag onood helchihlee.

Barimalch said...

Ene oguulleliin suuliig sain anhaarch unshaarai gazar deer n baidliig meddeg hun yag onood helchij baih shig baina:

http://www.mongolnews.mn/unuudur.php?n=24151