Tuesday, January 29, 2008

Чихний бөглөө

Английн 11 настай Жэром Бартэнс гэгч хүү 2 настайдаа нэг чих нь дүлийрсэн оноштой, чих нь үргэлж өвддөг, хичээл сургуульдаа амжилт гаргадаггүй нэгэн байжээ. Гэтэл нэг өдөр чихэнд нь бөглөөс гарах мэт чимээ гараад чих ухагч савхны хөвөнтэй толгой гарч иржээ. Хүү 9 жилийн турш чихэндээ хөвөнтэй түүнээсээ болж дүлий хэмээн оношлогдож, өвдөж зовж явсан байна. Тэрбээр 2 настай байхдаа тэр хөвөнг чихэндээ өөрөө хийсэн байх гэж гэрийнх нь таамаглаж байгаа аж. Хамгийн хачирхалтай нь есөн жилийн турш эмч нар ийм байдлыг нь олж тогтоож чадаагүй, хүүг дэмий шаналгасан явдал юм. Одоо Жэромийн сонгол хэвий бөгөөд сургуульдаа дуртай явдаг болсон гэнэлээ.
Ийм мэдээ уншаад хүүг жигтэйхэн их өрөвдөв. Жаахан амьтасыг сайн л харж байхгүй бол янз бүр болох энүүхэнд шүү дээ. Дээр нь эмч нар ийм юм олж харахгүй байна гэж хайнгынх юм болов уу? Би чих уруу дуранддаг дурангаар харж үзээгүй л дээ. Дараа хүүхдийн эмч дээр очихдоо харж үзье байж гэж бодогдчихлоо.

13 comments:

Дeстини said...

yamar azaar ter bugluus garch iree vee. Azgui tal ni gevel ter emch baina, gadnii tiim tom biet baigaad baihad medegdeh l yostoi baimaar.

бж said...
This comment has been removed by the author.
бж said...

Emch nar neeree alnaa. Chihnii suvag chini tiim ch gun bish shuu dee. Anzaargagui hainga emch nariin l gai... Huurhii joohon huuhed yugaa medehev dee.

ZAYA said...

Муу харсан байна гэж хүүг харж байсан хүнд гомдол мэдүүлмээр... Гэтэл эмч нар бас юу ч билээ дээ.
За ямар ч байсан бөглөөс нь гарсан нь сайн хэрэг болж.
Хүүхдийг сайн харахгүй бол...

Pearle Deppsu said...

Би блог дээрээ Бумаа ахын тоглоомд бодсон саналаа бичсэн шүү. Орж үзээрэй

peakfinder said...

Comment uldeesedn bayarlalaa. Ooroo jaahan maamaatai bolohoor ih cochirdoj huleej avsan yum. Neeree ene zolignuudiig harj l baihgui bol hecuu ulsuud shuu.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Манай дүүгийн хүүхэд хамартаа товч чихчихсэн байсан шүү

Anonymous said...

neeren ene telmen bas neg udaa hool idej baigaad hamar luugaa nogoon paprika chiheed bid 2 butsaaj gargah gej neleen yum bolson shuu. suuld n nuguuh hamraas n pun geed usreed garaad irsen, adaj baihad nuguuh n bas nogoon unguteig ch helhuu suuld n buun ineedem bolj bilee, tuhain ued bol yun ineedem.
t

Tsoomii said...

gants 2 haraad dund chihiig sain harj chadahgui l dee, ikh tuvugtei yum bna lee,

A.Амарсайхан said...

Аравдугаар ангид байх жил эмч нар ирж иж бүрэн үзлэг хийлээ. Чих хамар хоолойн эмч "Чиний баруун чих таг битүү бөглөөтэй байна. Гурав хоног чихэндээ гилцерин дусааж байгаад хүрээд ир" гэлээ.
Гурав хоногийн дараа яаж өвтгөж ухаж төнхсөн гээч. Тэгтэл долоовор хурууны чинээ хүрэн бор юм гарч ирсэн. Эмч инээгээд "За одоо сонс" гээд, баруун чихэнд минь цаас шажигнуулаад. Шал өөр сонсогддог юм билээ.
Би хэдэн жил ганц чихээрээ сонсож явсан юм бол доо. Бас тэрнээс илүү харамсдаг юм маань юу гэвэл тэр хүрэн бор юмыг хагалж юу байсныг үзэхгүй яав даа, гэж.
Моно сонсголтой байж байгаад стерео болно гэдэг сайхан юм билээ.

Barimalch said...

Ter huren bor yum hun bolgond baigaa baihaa (esvel eregtei hun burt). Bi neg udaa hajuugaaraa hevtej baisan genet dooshoo neg hund yum unaad irsen tegsen ter chine ooroo garch irj baisan, magadgui buh humuusiinh ter shar yum hurimtlagdaad hogshirhooroo bugd sonsgol n muuddag baih, harin emegteichuudiinh ooroosoo baigalaasaa unadag uu esvel gadagshildag baih. eregteichuud bol ihenh n uu tal n uu bugd chih n "huren bortoi" buyu "hatuurdag" 60-70aas.

Esvel anagaahiin medlegtei n manuisiigaa bolovsruulaarai?!

Barimalch said...

Gehdee usand orood garah bolgondoo hovontei uhagchaar avhaar ovoo avagddag. (za zarim n baliartlaa geh baih gehdee zarimd n heregtei baih :D )

peakfinder said...

бумэрдэнэ, telmen>> yur n' huuhed hamar chihendee yum hiichih geed baidag yumaa. manai ohin bol chihee yuu taaraldsanaaraa uhna gej dairna shuu dee.
tsolmon>>bas amargui baih l daa. yur n' l harj uzeye gej sanagdaad baigaa.
a.амарсайхан>>ooroo tegvel zovlongii n' uzchihsen yum baina shuu dee. endhiin emch nar chih uhaj bolohgui geed baidag, tegeed ogt uhahgui baij bas bolmoorgui sanagdah yum.
barimalch>> he he eregtei emegtein yalgaa baihgui baihaa.