Pearle охины бичлэгийг уншаад өөрт тохиолдсон явдал санаанд ороод бичмээр санагдаад гар загатнаад болдоггүй ээ.
Багыгаа гэдсэндээ байхад нь амралтаараа нутаг явсан юм. Замын ядаргаа юу, залуу биш ээж байсан болохоор ч тэр үү гарчих шахаж намайг сандаргаад, ээжийгээ дагуулаад бас болоогүй таньдаг эмч үрүү нь явсан юм. Эмчийн өрөөнд лав тав зургаан хүн шахцалдаад, эмч юу гэж явна гэсэн хамаг юмаа танихгүй хүмүүсийн өмнө дэлгээд байх хэцүү, түгдрэн байж учраа хэлбэл эход харуул гэж бичиг хийж өгөөд гаргав. Гараад эход харж байгаа өрөөнд бүр арваад хүн шаваастай, арай гэж нэг юм харуултал, үзэж байсан эмч юм уу сувилагч юм уу бүсгүй, та жирэмсэн л юм байна ш дээ, тэгээд авахуулах юм уу яах юм гэж олны өмнө сандаргасан гэж байгаа. Би ч бүр хүлээж хүссэн үрийг минь тэгэж хэлэхэд нь жигтэйхэн их гомдол төрсөн юмдаг. Нөгөө талаар үр хөндөх гэдэг тийм энгийн, өдөр тутмын асуудал болчихсон нь сэтгэл эмзэглүүлээд авсан. Тэгээд гарчих гээд байгаа юм, зүгээр байна уу гэвэл, сүйдтэй юм алгаа, юун сүртэй юм гээд тас намжирдсан гэж байгаа. Өгсөн зургийг нь бариад түрүүний эмч дээрээ ирвэл сүрхий ганган нэг охин үзүүлээд дуусч байгаа бололтой хувцаслангаа Мэри Стопс эмнэлэгт очиж ядуу энэ тэр гэж худлаа хэлж жирэмсэнээс хамгаалах эм хэрхэн үнэгүй авдагаа гавьяа байгуулсан хүн шиг гайхуулан ярьж зогсохтой таараад, арай ч дээ хүн амьтнаас ичдэггүй юм байх даа гэж гайхаж билээ.
Үүнээс үүдээд манайд хувь хүний нууц гэдэг асуудал ерөөсөө л байхгүй, өвчтөн ч эмч ч энэ талаар боддоггүй болтой санагдсан. Хуулийн зохицуулалт үгүй байг гэхэд эмнэлэгийн дотоод журам гэж нэг юм баймаар ч юм шиг. Манай эмч нар цалин багатай, чадвар сайтай гэж өмөөрөх хүн олон гардаг, тэр ч бас нэг талаараа үнэний хувьтай. Гэхдээ ядуу юм чинь яасан ч хамаагүй гэж хандаж болмооргүй санагдаад байх юм.
Wednesday, January 16, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
6 comments:
нээрээ монголд хүний хувийн нууц гэдэг юм байдаггүй шүү. ялангуяа банкнууд хамгийн их хүний нууц хадаглах ёстой атал өөр хүнд нэг хүний дансны мэдээлэлийг шууд харгаад өгч байгаан.
Neeree emch nar gej ner hundgui bolchihson uls bainaa. Bi sain emch ch olniig medne. Minii neg sain naiziin nuhur ni buurnii mes zasliin emch, yostoi altan gartai zaluu bii. Hamt ajilladag heden emch nar ni bishirmeer humuus baidag. Gehdee hun l yum bolohoor sul tal bainaa. Ahuin asuudal deerees ch boldog uu, mungu tugrug, ed materialiin sonirhol ihtei... Hunees yum avahdaa hurtel tegj l baih yostoi yum shig handdag...
Uur neg emch "huurai egch" bii. Bodohoor aimaar l daa. Emegteichuudiin emch. Za yostoi abort hiihiig uzuulne dee. Udurt hed ch hiideg yum. Manaihnii zaluu ohid busguichuul yamar ih abortond ordog bolohiig tuunees l duulsan. Ter ch baitugai 6-7 sartai jiremsen huuhen gadaad yavah geed viz ni garchihsan geed huuhdee avahuulj baisniig sanaj baina.
Uhamsar, yos zuin hem hemjee geech yum yer ni ih aldagdaad baigaa yum shigee....
Энэ талын юм ч бүр замаа алдсан шиг. Хэзээ нэг хүн талруугаа ойртдог юм бол доо
za teer, aimshigtai bgaa biz dee.
abortnii hun gej duuduulah ch bas amargui l bsan bh huurhiid.
Мэргэжлийн ёс зүй гэдэг юм дутагдаад байх шиг байгаам. Нээрээ Монголд эмнэлэгт үзүүлэх гэдэг бөөн асуудал ш дээ. Эмнэлэгүүдийн ачаалал хэтрээд эмч нар ажлаа дийлэхгүй байгаа юм шигээ.
Ho'huul ehiin o'mnuur o'ngorhdoo shorgoolj hotolzdog gehelee.
Abortchin "emch"-iin baraanaar huuhed ehiin hewliidee nuugdah gazraa olj yaddag baihdaa.
Post a Comment