Намар хичээл эхлэхэд хүү маань энэ жил математикийн хичээлд хэрэглэх хичээлийн хэрэглэлийн жагсаалт авчирч өгөв. Дэвтэр, харандаа, үзэг, шугам гээд бусад хичээлээс нэг их ялгаатай зүйл байсангүй. Харин тэр жагсаалтанд compass гэж байх юмаа. Үгүй энэ луужингаар яадаг юм бол гэж гайхаад, нэгэнт авчир гэсэн юм чинь гээд хайж гарав. Манай энэ хавь дэлгүүр хоршоо муутайг хэлэх үү, хагас өдөр яваад олсонгүй. Маргааш нь хол байдаг бичиг хэргийн дэлгүүрт ч тэр луужин алгаа. Яахаараа олоход хэцүү юм нэхдэг байнаа гэж гомдол тавиад, хамт ажилладаг америк залуугаас асуувал compass хаа сайгүй л байдаг шүү дээ гэх юм.
Дараа нь интернетэд орж үзвэл америк, канад, австрали, энэтхэгт compass гэдэг үгийг луужин бас гортиг гэсэн утгаар хэрэглэдэг гэнэ. Би гортигны оронд луужин хайж хоёр өдөр таваргасан юм байна лээ. Эхлээд лавлаж сайн нягталсан бол хаанаас ингэж будилах вэ? Гортиг хажуугийн хүнсний дэлгүүрт ч байж, би худалдаж аваад санаа амрав.
Wednesday, March 5, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
өө тийм үү? мэдлээ. Үгүй би мэдээд ч яах билээ. Багадаа л сайн хэлье байз
Hehe, bi ch medehgui l yum baina. Medej avlaa.
Huu maani gortig heregledeg sh dee. Bi l nerii ni medeh chance garaagui hereg.
Neg angli ug surlaa.
Hotiinhon hodoo ochood bas baahan Mongol ug surdag.
Yur n 1 say huntei gazarzuin neg duureg bairlalaas nogood shiljih burt dotood gadaad shine ug surah shaardlagatai baidag yum boluu.
бумэрдэнэ>> Oo tegeed hezee ch yum hereg bolj medne shuu dee.
ганаа_бж>> Nad shig budilaagui bol yah ve. Huu chin' medej baigaa baihaa.
barimalch>> Hodoo haana ochsonoosoo hamaarch bas oor oor ug surna sh dee. Nutag nutgiin helleg oor baih, buuria selgesen l bol zaaval negiig surna l daa.
Medmeer yum meddegguidee helmeer yum.
Quebecees: End baga surguuliin 5-r angias ehelj heregleh yum bilee. Er n bol french ug l dee, hehe, 1-r utga n gortig, 2-r utga n boussole buyu luujin yum daa.
Гэхдээ ер нь луужин ч гэсэн олддоггүй бас хяслантай л юм. Тэр чинь тэр Бээжин хотод үй түмээрээ байлээшд. Нэгийг авдиймуу гэснээ болицон чинь энд хэрэг болоод байхын. Монгол хүн чинь байгаа газрынхаа зүг чигийг мэдмээр санагдахын, гэтэл аль нь зүүн, аль нь баруун юм мэдэх ч юм алга хэ.
Harin tiim ee, bi ch bas ehleed gaihsan. Compass - luujin, compasses geed olon toon deer bolohooroo gortig yum bna lee
Post a Comment